ДОРНОГОВЬ: "Мандах наран-2” хорооллын барилгын ажил 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-19 14:47:26

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд Замынүд сумын Соёмбо багийн зургаадугаар хэсэгт "Мандах наран-2” хорооллын барилга барьж байна.


Тус барилга бүрэн цутгамал 288 айлын есөн давхар дөрвөн блок, үйлчилгээний хэсэгтэй бөгөөд барилгын ажлыг улсын комисст энэ оны 12 дугаар сарын 28-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Одоогоор гадна фасад хийх ажил 30 хувь, дотор өрлөгийн ажил дуусч, заслын ажлууд эхлээд байгаа юм. Барилгын ажлын явц 70 хувьтай байна.


Орон сууцыг Дорноговь аймгийн Нутгийн зөвпөлийн санхүүжилтээр ахмад настан, залуу гэр бүл болон анх удаа байртай болох гэж буй гэр бүлийг дэмжих зорилгоор аймгийн ЗДТГ, Замын-Үүд сумын ЗДТГ-тай хамтран барьсан юм. Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилт тусгасан байна. 

Холбоотой мэдээ