СЭЛЭНГЭ: Мал тооллогын мэдээллийн сан нь малчдын нотлох баримт болдог
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Улс даяар
зохион байгуулж байгаа мал, тэжээвэр амьтдын тооллогыг Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар сумын ЗДТГ-аас зохион байгуулж байна.
Мал
тооллогын мэдээллийн сан нь малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нотлох
баримт болдог.
Иймээс үнэн
зөв мэдээлэлтэй байх үүднээс мал тооллогын ажлыг жил бүр явуулдаг онцлогтой.
Мал тооллогыг явуулахдаа мал, тэжээвэр амьтдыг толгой дараалан нэг бүрчлэн тоолдог
учраас энэ үеэр малаа ойрын бэлчээрт гарган тооллогын комисс ирэх үед хашсан
байх.
Мөн тооллогын хугацаанд гэрээ эзэнтэй байлгаж, нохойгоо уях нь малчин болон мал бүхий иргэдийн хүлээх үүрэг юм.