Урьдчилсан дүнгээр 14 сумын 11-д нь МАН ялалт байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-20 10:33:42

Аравдугаар сарын 19-нд болсон сумдын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Урьдчилсан дүнгээс үзэхэд Дорноговь аймгийн МАН-аас нэр дэвшигчид 14 сумын 11-т нь ялалт байгуулжээ.

Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Хатанбулаг, Мандах, Хөвсгөл, Алтанширээ, Иххэт, Даланжаргалан суманд МАН-ын нэр дэвшигчид  ялж олонх болсон байна.

Харин Айраг сумын 21 мандатын 17-д, Сайхандулаан сумын 15 мандатын 13-т, Дэлгэрэх сумын 15 мандатын 9-д нь  АН-ын нэр дэвшигчид ялж олонх болжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ