ХӨВСГӨЛ: Аялагч иргэдэд зориулсан бүтээл урлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд тусгай хэрэгцээт иргэд бүлэг болон ажиллаж орлогоо нэмэгдүүлж байна.
Тус төвд оёдол, хүүхэд харах үйлчилгээ, гар урлал гэсэн 3 бүлэг тогтмол ажиллаж байна.
Гар урлалын бүлгийн иргэд хоймор нутгийг зорин ирж буй аялагч иргэдэд зориулсан урц, цаа болон бэлэг дурсгалын зүйлийг урлаж байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 4495 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тухайн иргэдийн 5,1 хувь нь төрийн болон аж ахуйн нэгжид хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
Хөвсгөл аймаг 136 мянга гаруй хүн амтай бөгөөд 6002 буюу 4,4 хувь нь
хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн тоон үзүүлэлт байдаг байна.