ДУНДГОВЬ: 16 орон тоо шинээр баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ болон харьяа байгууллагуудад
ирэх онд 16 орон тоо шинээр баталжээ.
Тодруулбал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын
албанд бүлэг хариуцсан гурав, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар
зүйлийн 7 дахь заалтын дагуу Байгаль орчны газарт 6 байгаль хамгаалагч, Засаг
даргын дэргэд байгуулж байгаа Теле камерын хяналтын дэд төвд 4, архив, сан
хөмрөгч 2, цэргийн штабт 1 орон тоо шинээр бий боллоо.
Батлагдсан орон тоон дээр ажиллах ажилтнуудын цалигийн зардлыг тооцон аймгийн 2025 оны төсөвт орон нутгийн суурь зардалд
оруулан тооцсон байна.
Ингэснээр аймгийн ИТХ-ын төсөв 1,510.1 сая төгрөгөөр
батлагдаж, өмнөх оныхоос 369.1 сая, аймгийн ЗДТГ-ын төсөв 9,103.8 сая төгрөгөөр
батлагдаж, 3,551.1 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. БОГ-ын төсөв өнгөрсөн оныхоос
236,7 сая төгрөгөөр нэмэгдэж, 1,062.6 сая төгрөг болон өсжээ.
Энэхүү өсөлт нь дээрх бүтцийн өөрчлөлтөөс гадна 2025 оны
Төсвийн тухай хуульд төрийн албан хаагчдын цалинг ирэх онд 6 хувь нэмэгдүүлэх болсонтой холбоотой хэмээн аймгийн ЗДТГ-ын Санхүү,
төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван тодотголоо.