ДУНДГОВЬ: Амжилт гаргасан 47 тамирчин, 9 дасгалжуулагчийг шагнаж урамшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр 2024 онд олон улс, бүс, улсын
хэмжээний урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, эхний гурван
байрт шалгаран аймгийнхаа нэр алдрыг өргөсөн багш, дасгалжуулагч нарыг аймгийн
Засаг даргын захирамжаар шагнажээ.
Тодруулбал, жюү жицү бөхийн олон улс, улс, бүсийн өсвөр
үеийн тэмцээнд амжилттай оролцсон Д.Гандорж, М.Эрхсаран, Т.Номингэрэл,
Б.Долгормаа, Т.Түмэн, Т.Дөлгөөн-Эрдэнэ, Д.Дөлгөөн, М.Эрдэнэ-Очир, О.Амарболд, Д.Хонгорзул,
Ч.Буянхүү, Б.Оргих, О.Маргад-Эрдэнэ, М.Анх-Эрдэнэ, Б.Эгшиглэн, Ө.Цэрэнжаргал,
Ц.Дэжидмаа, Э.Гэгээн болон таеквандо, үндэсний сурын харваа, шатрын тэмцээн,
урлагийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон 47 тамирчин, 9 багш
дасгалжуулагч дээрх шагналаар шагнуулж, ёслолын ажиллагааг 12 дугаар сарын
29-нд зохион байгууллаа.
Ёслолын үеэр Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан Эрдмийн далай сургуулийн 10в ангийн суралцагч Д.Амгалантөр, Таеквондогийн спортын Олон улсын хэмжээний мастер цол, Монголын хүүхдийн ордны Эрдэм мөнгөн медалийн болзол хангасан О.Баянмөнх, Эрдэм хүрэл медалийн болзол хангасан О.Эзэнмөнх, М.Агиймаа нарт шагналыг гардуулсан юм.