"Хэзээд бэлхэн туг"-ийг Боловсролын газрын хамт олонд хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс эрдмийн баярын өдөр “Хэзээд бэлхэн” хүүхдэд ээлтэй хөдөлгөөний хүндэт туг, цом, дэвтрийг аймгийн Боловсрол соёлын газрын хамт олонд хүлээлгэн өгөв.
Энэ туг 14 хоног тус байгууллагад аялах бөгөөд хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэн олон нийтэд сурталчлан танилцуулах ажээ. Мөн тус аймаг Хүүхдэд ээлтэй аймаг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхэд хамгаалал, сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдүүлэх зэрэгт анхааран ажиллаж байна.
Б.Гантуяа
Сэтгэгдлүүд