“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 6 /AFP/. “Дисней” компанийн уран бүтээл “Муфаса: Араатны хаан арслан” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт кассын орлогоороо тэргүүлж, шинэ он гарснаас хойш 23.8 сая ам.долларын орлого олсон тухай “Exhibitor Relations” судалгааны компани ням гарагт мэдээлжээ.
“Муфаса” нээлтээ хийснээсээ хойш гурван долоо
хоног гаруйн хугацаанд дотоодын зах зээлээс нийтдээ 168.6 сая ам.доллар олсноор 2024 оны шилдэг 15 кинонд багтсан гэж “Variety” сэтгүүлд бичсэн байна. Америкийн найруулагч Барри
Женкинсийн найруулсан уг кино мөн
олон улсын зах зээлээс 307 сая ам.долларын орлого олсноор хагас тэрбум ам.долларт тун ойртоод байна.
Харин хурдан
гүйдэг цэнхэр зарааны тухай
өгүүлдэг, “Парамаунт” компанийн бүтээл “Sonic” өнгөрсөн баасан гаргаас ням гаргийн хооронд АНУ, Канадын кинотеатруудаас 21.2 сая
долларын орлого олсноор кассын
орлогын жагсаалтыг удаалжээ. Видео тоглоомоос сэдэвлэсэн уг кино дотоодын зах зээлээс 187.5 сая, гадаадын зах зээлээс 148 сая ам.доллар
буюу нийт 333.5 сая ам.долларын
орлого олоод байна. Харин “Focus
Film”-ийн бүтээсэн цус сорогчтой “Nosferatu” кино 13.2 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Харин “Дисней” компанийн “Moana 2” хүүхэлдэйн киноны хувьд 12.4 сая
ам.долларын орлого олсноор өмнөх
долоо хоногийнхоосоо нэг байраар ухарсан байна. Тус кино дотоодын зах зээлээс 425 сая ам.доллар, хилийн
чанадад 535 сая ам.доллар олсноор 2024 оны хамгийн их орлого олсон гуравдахь бүтээл болох “Despicable
Me 4”-ийг /969 сая ам.доллар/
гүйцэж, 1 тэрбум ам.долларын орлого олоход тун ойртжээ.
Бокс-оффисын
жагсаалтын тавдугаарт “Юниверсал”-ын бүтээл “Wicked” уран зөгнөлт-мюзикл
жанрын кино 10.2 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна. Эдгээрийн араас “A
Complete Unknown” /8.1 сая ам.доллар/, “Babygirl” /4.5 сая ам.доллар/, “Gladiator II” /2.7 сая ам.доллар/, “Homestead” /2.1 сая ам.доллар/, “The
Fire Inside” /1.2
сая ам.доллар/ кинонууд эхний 10-т жагсжээ.