ДУНДГОВЬ: 13 суманд 100 буудалт даамын тэмцээн зохион байгуулж, дасгалжуулагч нарыг бэлтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын даамын холбооноос Дундговь
аймгийн ЗДТГ-тай хамтран 12 суманд 100 буудалт даамын дасгалжуулагч, шүүгчдийг
бэлтгэж, даам сонирхогчдын дунд 100 буудалт даамын тэмцээн зохион байгуулжээ.
Тус холбооноос 2025 оны төвийн
бүсийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг тус аймагт зохион
байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс даамчдын бэлтгэл сургуулилалтыг хангах, тэмцээнд
оролцох иргэдийг шалгаруулах, улмаар сумдад 100 буудалт даамыг хөгжүүлэхээр дээрх үйл ажиллагааг зохион байгуулж, сум бүрд дасгалжуулагч, шүүгч багш
нарыг бэлтгэсэн байна.
Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо,
Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан,
Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэрэн суманд зохион байгуулсан тэмцээнд 695 тамирчин
оролцсон ба 11 суманд 15 дасгалжуулагч бэлтгэлээ.
Эрдэнэдалай, Адаацаг суманд зохион
байгуулсан тэмцээнд хамгийн олон буюу 100-гаас дээш тамирчин оролцсон бол Гурвансайхан
суманд хамгийн цөөн 12 тамирчин оролцжээ.
Сум бүрд 100 буудалт даамын
дасгалжуулагч багш нар бэлтгэснээр тус аймагт энэхүү оюуны спортыг хөгжүүлэх
боломж бүрдэж байна.