Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд З.Миланович ялах нь тодорхой болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЗАГРЕБ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Reuters/. Хорватын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 98.65 хувийг тоолсны дараах байдлаар одоогийн Ерөнхийлөгч Зоран Миланович ялах төлөвтэй байна.
Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний
Социал демократ намаас нэр дэвшсэн С.Миланович
74.58 хувийн санал аваад байгааг тус улсын Сонгуулийн
хорооноос танилцуулсан урьдчилсан
дүн харуулжээ.
Харин эрх
баригч Хорватын ардчилсан холбоо намын нэр дэвшигч Драган Приморак 25.42 хувийн санал авчээ. НАТО
болон Европын холбооны гишүүн Хорват улсад болж буй сонгуулийн ирц 44.15 хувьтай байна.
З.Миланович
дэмжигчиддээ хандан хэлэхдээ “хорватчууддаа баярлалаа. Энэ бол миний хувьд маш чухал өдөр бөгөөд энэ ялалт бол миний
хөдөлмөрийг үнэлж, надад итгэж буйгаа сонгогчид маань харуулсан үйлдэл гэж үзэж байна” гэлээ.
Ням гаргийн
өдрийн үдээс өмнө З.Миланович
нийслэл Загреб хотод саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, өнгөрсөн таван жилийн хугацаанд би үүрэгт ажлаа үнэнч шударгаар гүйцэтгэснийг хүмүүс олж харсан байх гэж найдаж байна”
гэлээ.
Хорватын төрийн тэргүүн хууль тогтоомжид хориг тавих эрхгүй боловч гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийлэх эрхтэй байдаг. Өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан З.Миланович бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд Андрей Пленковичтэй гадаад болон төрийн бодлогын асуудлаар санал зөрөлдсөөр иржээ.