ДОРНОГОВЬ: Нийт нутгаар цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс харахад энэ сарын 25-26-нд буюу ирэх амралтын өдрүүдэд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх нь.
Нэгдүгээр
сарын 25-нд нийт нутгаар,
26-нд зарим газраар цас орох бол бусад хугацаанд цас орохгүй. Хугацааны эхэнд цаг агаар тогтуун, салхи
секундэд 4-9 метр байна. Амралтын өдрүүдэд секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр
зарим үед ширүүсч, цасан шуурга шуурна. Шөнөдөө -11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр 0+2 хэм дулаан байна.