Рашаант багийн сонгогчдын ирц нэмэлт санал хураалтаар 73 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-24 09:53:19

Өчигдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багт сонгуулийн нэмэлт санал хураалт явууллаа. Эхний санал хураалт тус багт 45.26 хувьтай байсан бол нэмэлт санал хураалт явуулснаар нийт 73.70 хувьд хүрч, нийт 412 сонгогч ээлжит сонгуульд саналаа өгчээ.

Нэмэлт санал хураалтын ирцийг нэмээд Дундговь аймгийн хэмжээнд сонгуулийн ирц эцсийн байдлаар 60.49 хувь боллоо.  

Рашаант баг сумын ИТХ- ын 4 мандаттай. Үүний гуравт нь МАН- ны нэр дэвшигчид сонгогчдын олонхийн саналыг авч, Эрдэнэдалай сумын ИТХ- д МАН 13, АН 14 суудалтай болж байна.

Энэ долоо хоногийн бямба гарагт Өлзийт сумын Рашаант багт нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ