БУЛГАН: "Мөсөөр наадъя-2025" өдөрлөг зохион байгуулалт сайтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН![](/files/67ac646fe3f36.png)
Булган, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан "Мөсөөр наадъя" өдөрлөгт төр, төсвийн байгууллага, багуудын төлөөлөл нийт 200 орчим иргэн оролцлоо.
Өдөрлөгт 10 баг оролцож, хос морьтон, тэмээний уралдаан, эрэгтэйчүүдийн дунд масрестлинг, эмэгтэйчүүдийн дунд олс таталт, плаш моб бүжиг мэндчилгээ гэх мэт 8 төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос тэргүүн байрт Цагдаагийн тасгийн "Ирээдүй" цэцэрлэгийн "Дөрвөн бэрх" баг эзэлж шилжин явах цомын эзэн болсон бол дэд байрт Ерөнхий боловсролын сургуулийн баг хамт олон, гуравдугаар байрт ЗДТГ-ын "Соёмбо" багууд мөсний наадмыг манлайллаа.
Рашаант сумын иргэд цэнгэг агаарт нэг өдрийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо жижиг болохуйц маш сайн зохион байгуулалттайгаар мөсний наадгайгаа өндөрлөлөө.
Энэ тэмцээнд тарга хүч, уяа сойлго нь таарсан 19 тэмээ уралдсан бөгөөд 2024 оны эцсийн тооллогоор тус сум 740 тэмээ тоолуулсан байна.