ДОРНОГОВЬ: Тэмээн поло тэмцээнд Эрдэнэ сумынхан тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-14 13:20:19

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-8-нд болсон “Их говийн тэмээ-2025” наадмын тэмээн поло тэмцээнд зургаан аймгийн 19 баг оролцлоо.


Тэргүүн байрт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хайрхан баг, дэд байрт Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг, гутгаар байрт Өмнөговь аймгийн Өгөөмөр баг шалгарав. Дорноговь аймагт тэмээн полоны спорт хөгжиж, улсын хэмжээнд багагүй амжилт гаргасан байдаг. 



Тэмээн полоны туршилтын тоглолтыг Сайхандулаан сумын Цохио багт 2002 онд анх зохион байгуулснаар Монгол Улсад   тэмээн поло үүсэж хөгжих эх үүсвэр нь тавигдсан гэж үздэг байна. Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 2002 оны 12 дугаар сарын 10-нд болсон тэмээн полоны анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд Сайхандулаан сумын Д.Чулуунбат ахлагчтай Гурван хяргуй” баг хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртсэн байна.


Улаанбаатар хотод 2013 онд болсон “Монгол тэмээ-2013” тэмээн поло өвлийн фестивалаас Х.Эрдэнэдалай ахлагчтай Хоёр дулаан баг тэргүүн байрт шалгарч, “Ижий говь цом алтан медаль хүртсэн байдаг.


Холбоотой мэдээ