Өнөөдөр: "Монгол" нүүдэлчин наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-17 07:07:01

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал


07:40-09:10 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарыг эцсийн замд нь үдэх, салах ёс гүйцэтгэх ёслолыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт зохион байгуулна.


10:00 цагт: БОУАӨЯ-ны Хурлын танхимд аж ахуй нэгжүүд татварын нэг хувийн хөнгөлөлтөө агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахтай холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэнэ. 

Холбоо барих: 80100107, 88059506


11:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль  болно.


11:00 цагт: Үндэсний статистикийн газарт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг танилцуулна.


14:00 цагт: Үндэсний бахархалт "Мазаалай" баавгайг сурталчлах аян Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.


-Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн худалдаа болж байна.


-МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа гарч эхэлнэ.



Холбоотой мэдээ