УВС: Тэмээний баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-10 16:09:03

Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан сум тэмээгээрээ аймагтаа тэргүүлдэг бөгөөд жил бүрийн хавар “Тэмээний баяр” хийдэг.


Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээ өсгөх, тэмээтэй холбоотой өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор Завхан сумын ЗДТГ-аас зохион байгуулдаг тус арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрөөр өргөн дэлгэр болж өнгөрлөө.


Энэ үеэр хурдан тэмээний уралдаан, үндэсний хувцасаараа гоёсон тэмээтэй хос шалгаруулах, тэмээнд ачаа тэгнэх зэрэг уралдаан тэмцээнүүд зохион явуулсан бөгөөд оролцогчид их байжээ.


Увс аймгийн Завхан сум энэ жил 11.3 мянган тэмээ тоолуулсан байна.

Ташрамд сонирхуулахад, Завхан сумын 100 жилийн ойн баяр долоодугаар сард болно.

Холбоотой мэдээ