СҮХБААТАР: Цаг агаарт зориудаар нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-03-11 14:38:07

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Түймэр унтраах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар түймэртэй байгаа Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх "Шарга бороо-2" экспедицийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Тодруулбал, аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан "Шарга бороо-2" экспедиц түймэртэй болон түймэрт өртөх өндөр эрсдэл бүхий Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд зориудаар нөлөөлсний үр дүнд өглөөний 8.00 цагаас эхлэн 2 цаг үргэлжилсэн цас орлоо. Одоогоор Баруун-Урт, Баяндэлгэр, Асгат суманд цас орж байна. Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд дахин үүлэнд нөлөөлөх ажлыг үргэлжлүүлнэ гэж аймргийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 

Ингэж цаг агаарт зориудаар нөлөөлж, цас оруулснаар түймрийн тархалтыг зогсоох, цаашлаад түймрийг унтраахад хамгийн ихээр нөлөөлж буйг онцолж байна

Холбоотой мэдээ