АРХАНГАЙ: Жилд дунжаар 380 гаруй хос гэрлэлтээ бүртгүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2019-2023 онд нийт 1940 хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 380 гаруй хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
2023 онд 296 хос гэрлэлтээ шинээр бүртгүүлсэн нь 2022 оноос 27 гэрлэлтээр өссөн байна. Хамгийн их нь 554 хос 2021 онд гэрлэлтээ бүртгүүлж байжээ.
Харин гэр бүл цуцлалт 2019 онд 34, 2020 онд 47, 2021 онд 49, 2022 онд 51, 2023 онд 47 байна.
Аймгийн ерөнхий боловсролын сургуульд нийт 1684
өнчин хүүхэд сурч байгаагаас 59 бүтэн өнчин хүүхэд, 1625 хагас өнчин хүүхэд байна. Цаашид гэр бүл
салалт болон үр хөндөлтийн шалтгаануудад анхаарал хандуулж, урьчилан сэргийлэх арга хэмжээ авах нь
зохистой гэдгийг аймгийн Статистикийн
хэлтсээс гаргасан хүн ам, нийгмийн үзүүлэлтийн танилцуулгад дурдсан байна.