ДОРНОД: “Шинь Шинь” ХХК цасан шуурганаас иргэдийг аврав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-03-13 14:17:11

Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт энэ сарын 11-нд болсон хүчтэй цасан шуурганы улмаас тээврийн хэрэгслүүд саатаж, цасанд боогджээ. Энэ үеэр “Шинь Шинь” ХХК шуурхай арга хэмжээ авч, тээврийн хэрэгслүүдийг татаж гарган тусламж үзүүлсэнд нутгийн иргэд талархаж байна.


Тухайн өдрийн 19:07 цагт “Эмэгтэйчүүд хүүхдүүд тээвэрлэсэн 12 хүнтэй автомашин цасанд боогдсон” тухай дуудлага мэдээллийг тус компани авч, Ван Жиандон-оор удирдуулсан аврах багийг томилж, хятад ажилтан Эрдэнэтогтох, монгол ажилтан Ц.Цог-Эрдэнэ нар аврах ажиллагааг нэн даруй эхлүүлжээ.


Тухайн шөнө Чойбалсан хотоос Дашбалбар сум хүртэл зорчиход хүндрэлтэй байдал үүсэж, автомашинууд нэг метр орчим хунгарласан цасанд сууж саатсан тул иргэдийг “Шинь Шинь” ХХК өөрийн бааздаа байрлуулж эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. 



Холбоотой мэдээ