ДУНДГОВЬ: "Нэг өрх-Нэг хонь" хандивын аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-20 17:21:49
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг, сумын ЗДТГ-аас түймэрт өртсөн зүүн 3 аймгийн иргэдэд туслах аян зохион байгуулж, малчид, иргэд сайн дураараа нэгдэж байна.


Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч, гэр, машин, мотоцикл, хашаа саравч, бог, бод мал, өвс тэжээл шатаж, их хэмжээний хохирол учирсан төдийгүй зарим малчин өрх бүх малаа алдаж, 27-28 жилийн хөдөлмөр нь үгүй болсныг ОБЕГ-аас мэдээлсэн. Тиймээс Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун санаачлан иргэд, малчдадаа хандан “Нэг өрх-Нэг хонь”  хандивын аянд нэгдэхийг уриалсан юм.


Аймгийн ЗДТГ-ын мэдээлснээр 3 дугаар сарын 18-ны байдлаар малчид 100 орчим хонь, 30 ямаа, төрийн байгууллагын алба хаагчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 1,4 сая гаруй төгрөгийн хандив бүрдсэн байна.

“Нэг өрх-Нэг хонь”  хандивын аян үргэлжилж байна. 



Холбоотой мэдээ