НАСА, Роскосмос хоёр Сугар гараг руу хамтарсан нислэг хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2016-11-01 12:06:03

МОСКВА. /Sputnik/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ болон ОХУ-ын сансрын "Роскосмос" агентлаг Сугар гараг руу хамтарсан нислэг хийх талаар хэлэлцэж байна гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын хүрээлэнгийн захирал Лев Матвеевич Зелёный мэдэгдлээ.

Түүний хэлснээр уг төслийн талаар сүүлийн хоёр жилийн турш ярилцаж байгаа аж.

Харин НАСА-гийн төлөөлөгч Дава Ньюмэн энэ талаар хэлэхдээ "уг асуудлыг хэлэлцэж байгаа боловч зөвшилцөлд хараахан хүрч чадаагүй байна" гэлээ.

Уг хамтарсан нислэгийг 2026 онд хийхээр эрдэмтэд төлөвлөж байгаа хэдий ч "Роскосмос"-ын хувьд санхүүжилт нь багассан учир дурдсан хугацаанд амжиж нислэг хийх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ