Биткоины ханш 105 мянган ам.доллароос давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 12 /TASS/. Биткоины ханш энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хойш анх удаа 105 мянган ам.доллароос давлаа.
Хөрөнгө оруулагчдийн дунд ам.долларт итгэх итгэл суларч, худалдааны шинэ дайнтай холбоотойгоор зах зээлд үүссэн тодорхойгүй байдал даамжирч байгаа нь трейдерүүдийн дунд болгоомжлол үүсгэжээ.
“Binance” биржийн арилжааны явцад уг криптовалютын ханш 0.34 хувиар өсөж, 105 032 ам.долларт хүрсэн байна. Биткоинд хөрөнгө оруулах гэсэн санхүүгийн байгууллагуудын сонирхол нэмэгдэж байгааг хөрөнгийн биржид бүртгэлтэй биткоины арилжааны сангуудад (ETF) орж ирж буй хөрөнгийн тасралтгүй урсгал харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп стратегийн криптовалютын нөөц бий болгох тухай зарлигт гуравдугаар сарын 7-ны өдөр гарын үсэг зурсан юм. Стратегийн нөөцийг биткоин, этереум зэрэг өндөр үнэлгээтэй криптовалютуудаар бүрдүүлнэ гэж тэрбээр мэдэгдэж байв.