Буддагийн баримлыг Японд буцаан өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-05-12 14:31:42

ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 12 /Kyodo/. Тэртээ 2012 оны 10 дугаар сард хулгайлж, Өмнөд Солонгосын хилээр гаргасан 14 дүгээр зууны үеийн Буддагийн баримлыг Японы сүмд буцаан өгчээ. Ингэснээр хоёр талын санал зөрөлдөөнийг хурцатгаж байсан маргаан эцэслэгдлээ гэж эх сурвалж мэдээлэв


Нагасаки мужийн Цүшима арал дахь Каннон сүмийн эзэмшилд байдаг Жанрайсаг бодьсадвагийн баримлыг бямба гарагт сүмийг төлөөлж буй хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Уг олдворыг Нагасики мужийн соёлын үнэт зүйл гэж тодорхойлсон байдаг.


Японы баруун өмнөд нутгийн Кюшү арлын Фүкүока муж руу нисэх онгоцоор тээвэрлэж, улмаар Цүшима руу гатлага онгоцоор зөөвөрлөсөн уг баримлыг сүмд болох ёслолын дараа музейд хадгална гэж эх сурвалж хэлжээ. Баримлыг хулгайлсны дараа Өмнөд Солонгосын хууль сахиулагчид хулгайч нарыг баривчилж, баримлыг хураан авчээ.


Гэтэл 2016 онд Өмнөд Солонгосын Бусеокса сүмийн удирдлага уг баримлыг олон зуун жилийн өмнө Японы далайн дээрэмчид дээрэмдэн авч явсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Харин 2023 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх Каннон сүмийн өмч мөн болохыг баталсан шийдвэр гаргажээ.

 


Холбоотой мэдээ