ДОРНОГОВЬ: Музейн танхимаас

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-05-22 14:05:41

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс олон улсын музейн өдрийг тохиолдуулан аймгийн Политехник коллежийн гар урлалын ангийн багш сурагч, оюутнуудын бүтээлийн үзэсгэлэнгээр “Урлахуйн ухаан” үзэсгэлэнг дэглэж олны хүртээл болголоо.


Уг үзэсгэлэнд 32 оюутан сурагчийн нийт 53 бүтээлийг дэлгэжээ. Тус коллежийн гар урлалын ангийн багш нар уран зураг, арьсан урлал, уран баримал, цаасан урлал зэрэг сэдвээр хичээл сургалт явуулдаг бөгөөд суралцагчдын хувьд мэргэжлийн чиглэлийн ур чадварын аймаг, улсын уралдаанд хувьд амжилттай оролцдог байна.


Бүтээлийн үзэсгэлэнд цаасаар хийсэн динозавр, амьтны дүр бүхий баримлууд, монголын алдартай бөхчүүдийг усан будгаар илэрхийлсэн зургууд зэрэг олон төрлийн бүтээлийг дэлгэжээ.