ДОРНОГОВЬ: "Сайншанд марафон-2025" гүйлтийн тэмцээнээс

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-05-26 14:50:01

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Марафонд нийт 478 тамирчин оролцсон нь өмнөх жилийнхээс олон иргэн оролцсон өргөн хүрээтэй, олон улсын шинж чанартай тэмцээн болжээ.


Учир нь Энэтхэг, БНХАУ-ын тамирчид оролцсон нь тэмцээний цар хүрээг нэмэгдүүлжээ.Тэмцээнд олон улсын хэмжээний мастер дөрөв, спортын мастер гурав, спортын дэд мастер цолтой гурван тамирчин оролцлоо. Тамирчид нийт долоон насны ангилалд өрсөлдөж, эрэгтэй, эмэгтэй тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчыг сумын ЗДТГ-аас шагнаж урамшуулжээ.


Энэ жилийн тэмцээнд 60-аас дээш насны ангилал анх удаа нэмэгдсэн нь ахмад үеийн оролцоог идэвхжүүлж, өргөн хүрээг хамруулсан. Мөн гэр бүлийн гүйлтийн төрөл шинээр нэмэгдэж аав, ээж, хүүхдүүд хамтдаа гүйх боломжтой болсон нь иргэдийн оролцоог улам өргөжүүлсэн хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.