ТӨВ: Сургуулийн сул талбайгаа “Чөлөөт номын сан” болгон тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-27 19:31:16

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ерөнхий боловсролын сургуулийнхан сул талбайгаа “Чөлөөт номын сан” болгон тохижуулжээ.


1996 оны төгсгөгчдийн хандиваар тохижуулсан уг номын сан нь 200 гаруй номын баяжилттай.  


Номын санд хүүхдүүд, багш, ажилчид, эцэг эхчүүд чөлөөт цагаараа ном унших, суралцагчид гэрийн даалгавраа хийх, ангиуд өглөөний уншлага зохион байгуулж байна. Чөлөөт номын сантай болсноор сурагчдын ном унших сонирхол эрс нэмэгдсэн тухай багш нар онцолж байв.

 

Холбоотой мэдээ