Өндөршил сумыг бие даан нэр дэвшигчид удирдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-09 22:27:30

Дундговь аймгийн Өндөршил сумын ИТХ- ын даргаар сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогдсон У. Алтанхүү төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдсон байна.

Сумын ИТХ- ын ээлжит сонгуульд хамгийн олон буюу 12 бие даагч өрсөлдсөн нь Өндөршил сумын ИТХ- ын сонгууль юм. Тэдний 9 нь сонгогчдын саналыг илүүрхэн авч, ИТХ- ын 15 мандатын олонхи болсон. Өчигдөр шинээр бүрдсэн ИТХ- ын анхдугаар хуралдаан болж, хэлэлцэх асуудлаа дуусгалгүй өнөөдөр үдээс өмнө хурлыг үргэлжлүүлсэн бөгөөд ИТХ- ын даргаа ийнхүү сонгожээ.

Харин сумын Засаг даргад бие даан нэр дэвшин сонгогдсон Л. Мөнхбадрах, ИТХ- дахь МАН- ын бүлгээс О. Цолмон нарын нэрийг дэвшүүлсэн байна. О. Цолмон нэрээ татсанаар Л. Мөнхбадрахыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн, аймгийн Засаг даргад уламжлахаар болсон байна.

Т. Отгонтуяа           

 

Холбоотой мэдээ