Зэсийн үнэ өсвөл манай улсад эерэгээр нөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batsaikhan@montsame.mn
2016-11-12 13:30:13

Өнгөрсөн хоёр өдрийн дотор Лондоны металын зах дээр зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар нэмэгдэж нэг тонн зэсийн үнэ 5635 ам.доллар болсон байна.

Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд өссөн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж шинжээчид дүгнэв. 2015 оны дөрөвдүгээр улиралд зэсийн ханш Лондонгийн металын зах дээр 4,700 ам.доллар байсан юм. Монгол Улсад зэсийн олборлолт хийж буй үйлдвэрүүд ч энэ ханшаар буюу 4700 ам.доллараар зэс нийлүүлж байгаа. Тэгвэл өнгөрсөн хоёр өдрийн дотор Лондоны металын зэх дээр гарч буй ханшийн өөрчлөлт тогтвортой хадгалагдвал манай улсад эерэг нөлөө үзүүлэх юм. 

Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ