Төвбанк зах зээлд 20 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-15 14:50:40

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 2421.00 төгрөгийн хаалтын ханшаар 20.0 сая ам.доллар, 352.20 төгрөгийн хаалтын ханшаар 56.5 сая юанийг зах зээлд нийлүүллээ.

Банкууд 2421.00-2460.01 төгрөгийн ханшаар 20 сая ам.доллар, 352.20-359.30 төгрөгийн ханшаар 56.5 сая юань худалдан авах санал ирүүлснийг Төвбанк  ийнхүү 100 хувь биелүүлэв. Харин банкууд своп, форвард арилжаанд  своп хэлцлийн санал ирүүлсэнгүй.

 Б.Заяа

Холбоотой мэдээ