“Хөвсгөлийн брэнд” бүтээгдэхүүний дэлгүүрийг нийслэлд гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-19 00:19:12

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож  эдийн засгийн хямралтай байгаа энэ үед бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллахад боломжтой гарц-шийдлийг хэлэлцэж ярилцлаа.

Энэ үеэр ирэх  онуудад мод, арьс шир, мах махан бүтээгдэхүүн, болон байгалийн дагалдах нөөц баялгийг ашигласан 4 төрлийн үйлдвэр байгууламж бий болгон бизнес эрхлэгчид болон иргэдээ ажлын байртай болгох бодлогыг баримтлан ажиллах гэж буй талаар танилцуулав. Мөн  “Хөвсгөл Брэнд” дэлгүүрийг Улаанбаатарт нээн ажиллуулж цаашлаад бараа бүтээгдэхүүнээ гадаадруу экспортлоно гэв.

Уулзалтын үр дүнд аймгийн Засаг даргын дэргэдэх “Бизнесийн зөвлөл”-ийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж орон нутагт олон жил биезнес хийж буй иргэдийнхээ дуу хоолойг сонслоо.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ