Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангагдсан гэнэ

Орон нутагт | Архангай
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 22:51:34

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх станц” төрийн өмчит хувьцаат компаний Архангайн салбарын дарга Н.Энхсайхан эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажлыг хангагдсан гэж мэдээлэл хийв.

Тус байгууллагын хамт олон өнгөрсөн зуны саруудад Архангай төвийн таван дэд станцыг төмөр бетон хийцтэй болгон шинэчилж, Донойн чиглэлд 100 гаруй өмхөрч хуучирсан модон тулгуурыг сольж СИП утас бүхий тоноглолоор  шинэчлэн хүйтний улирлаас өрсөж найдвартай ажиллагааг хангажээ.

Цэцэрлэг хотын Цагаандаваа, Баянбулаг, Тамир хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа байдалд ашиглагч байгууллагын хувьд хяналт тавьж байгаа аж. Цахилгаан эрчим хүч байгуулалтын зүй бус алдагдлыг бууруулах үүднээс Цэцэрлэг хот болон сумдын айл өрхийн тоолуурын нэгтгэлийг шат дараатайгаар хийж дуусгажээ.                                                                           

                Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ