Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 40 төслийг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-22 10:38:54

Завханы Хөдөлмөр Халамжийн хэлтэс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна.

Тодруулбал аймгийн хэмжээнд дангаараа болон бүлгээрээ нийлж үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдийн дунд судалгаа санал асуулга явуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгүүдийг сонгон шалгаруулж нэг бүлэгт нэг сая таван зуун мянга хүртэл төгрөгийн 16-аас доошгүй төслийг санхүүжүүлж дэмжлэг  үзүүлжээ. 

Эдгээр дэмжлэг авсан зорилтот бүлгийн иргэдээс модон эдлэл үйлдвэрлэх, хүнсний ногоо тариалах, зөөлөн оёдол хийх, автозасвар, компьютерийн үйлчилгээ, монгол гутал хийх, гар утас засвар, талх нарийн боов үйлдвэрлэх болон бусад чиглэлийн нийт 40 бүлгийн төслийг шалгаруулж, 41,000 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ.

Өнөөдрийн байдлаар санхүүжилт авсан бүлгүүдийн үйл ажиллагаа жигд хэвийн явагдаж байгааг Хөдөлмөр Халамжийн мэргэжилтэн мэдээлэв. Ер нь хөгжлйн бэрхшээлтэй иргэдэд итгэл хүлээлгэх нь тэдэнд урам зориг өгөхөөс гадна ажлын бүтээмж ч их идэвхтэй сайн байдаг шүү хэмээв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ