Завханд 660 гаруй иргэнд хөнгөлөлт үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-22 10:43:48

Завханд ахмад дайчин, хүндэт донор, харж хандах хүнгүй амьдрал ядуу ахмад настнуудад түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлжээ.

Аймгийн хэмжээнд ахмад дайчин 16, гавъяат цолтон 13, хүндэт донор 36, ахмад настан болон харж хандах хүнгүй амьдрал ядуу 602, нийт 667 иргэнд 94.780,0 мянган төгрөгний түлээ нүүрсний үнийн хөнгөлөлтийг үзүүлжээ.

Мөн Улаан хаалга дахь рашаан сувилал болон өвлийн улиралд ажилладаг зарим сувилалд 11 ахмад настныг амрааж байна. Энэ жил Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсээс хмадын сувилал, Улаанхаалгын рашаан сувилалд 170 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг амрааж шаардлагатай эмчилгээ сувилгааг хийж үйлчилэн 8026,0  мянган төгрөгийн эрхийн бичгийн хөнгөлөлтийг халамжийн сангаас олгожээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ