Төрийн албаны ажлын байрыг нийтэд зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВНутгийн захиргааны зарим байгууллага төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөөцөөс нөхөхөөр дэс түшмэлийн-7, туслах түшмэлийн 18, ажлын байрыг нийтэд зарлалаа.
Мөн 2014 оны төрийн албаны мэргэшлийн шалгалтад бүртгүүлээгүй 8 ажлын байр багтаж байгаа юм. Сул орон тоонд бүртгүүлэхийг хүсэгчид 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-т өөрийн биеэр ирнэ.
Ингэхдээ боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томъёо хэрэглэхгүй мэдээлж, холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдахыг ТАЗСЗ-өөс сануулав.
Ш.Шүрэнцэцэг
Сэтгэгдлүүд