Мазаалай баавгайг хамгаалахад хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ “АйВиБи Бэби Каре Монгол” ХХК мазаалай баавгайг хамгаалах, судалгаа, мониторинг хийхэд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Ингэснээр мазаалай
баавгайг хамгаалах, судалгаа,
мониторингийг тогтвортой хийх, амьдрах
орчны доройтлыг багасгах, хамгааллын
үр нөлөөг нэмэх, олон нийт,
хувийн хэвшлийн оролцоог нэмэхэд урт
хугацаанд хамтран ажиллахыг БОУАӨЯ
мэдээлэв.
Түүнчлэн, мазаалай
баавгайн популяцийн бүтэц, идэш тэжээлийг тодорхойлох судалгаа, мониторинг хийх, нэмэлт тэжээл бэлтгэх,
хамгаалах хянахад шаардлагатай логистикийн дэмжлэг
үзүүлэх, амьдрах орчныг хамгаалах, сэргээх, жил
бүрийн 2 дугаар сарын 28-ны “Мазаалай баавгайн өдөр”-ийг хамтран зохион
байгуулах, тайлан мэдээллийг тогтмол
солилцох зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлнэ.

“АйВиБи Бэби Каре Монгол” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлэх бол БОУАӨЯ мэргэжил, арга зүйгээр дэмжихдээ Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаагаар дамжуулан хэрэгжүүлж, тайлагнах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Засгийн газрын “Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласан” тогтоол, мөн БОУАӨ-ийн сайдын тушаалаар баталсан “Нэн ховор, ховор амьтныг хамгаалах төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ажээ.
Нэг хэсэг устах аюулд өртөөд байсан мазаалай баавгай хамгийн сүүлийн тооллогоор 50 гаруй болсон мэдээлэл бий.