Э.Тэмүүжин хэйболын ААШТ-ий хошой медальтан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-17 10:57:34

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Азийн хэйболын аварга шалгаруулах тэмцээн Малайзын Силангор хотод болж, манай улсаас олон улсын хэмжээний мастер Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ.


Нийт 20 гаруй орны шилдэг 64 тамирчин өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй дөрөв, эмэгтэй долоон тамирчин оролцжээ. Тэднээс 2024 оны Азийн аварга Э.Тэмүүжин финалд шалгарч, улмаар мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна. Түүний хувьд хагас шигшээд Ираны Вализадех Синаг 7:1-ээр ялсан ч финалд Хонконгийн Еип Кинг Линг Леод 7:4-өөр хожигдсоноор 12 мянган ам.доллар халааслав. Тэрбээр хоёр жилийн ААШТ-д түрүүлснээр энэхүү тэмцээнээс алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байлаа. Харин энэ удаа мөнгө авснаар хошой медальтан болов.


Тэгвэл 31 орны 128 тамирчин өрсөлдсөн Азийн нээлттэй тэмцээнд Л.Дэлгэрдалай түрүүлж 10 ам.доллар гардсан бол олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн байна.


Ташрамд дурдахад, 2023 оны зуны XXXII наадамд хэйбол билъярдын төрөл олимпын хөтөлбөрт орох магадлалтай байгаа юм. 















Холбоотой мэдээ