Үлээвэр найрал хөгжмийн хамтлагийн сурагчид ОХУ-д тоглолт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн Б.Төгсбаяр багштай үлээвэр найрал хөгжмийн хамтлагийн сурагчид ОХУ-ын зарим хот, сууринд тоглолт хийгээд иржээ.
Тэд "Орос, Монголын авъяаслаг хүүхдүүд" төслийн хүрээнд ОХУ-ын Красноярск мужийн Курагино районы Большая Ирба тосгонд 11 дүгээр сарын 24-нд тоглолт хийсэн байна. Мөн ОХУ-ын Хакасс улсын филармониос зохион байгуулсан "Жааз найз нөхдөө дуудаж байна" хэмээх хөгжмийн их наадамд Абакан хотноо очиж оролцжээ. Энэ үеэр Монгол, Тува, Курагино районы хүүхдийн хөгжмийн хамтарсан найрал хөгжмийн хамтлаг тэргүүн байр эзэлсэн юм.
Хөгжмийн уралдаанд Увс аймгаа төлөөлөн амжилттай оролцсон авъяаслаг хүүхдүүдэд аймгийн Засаг дарга Д.Батсайхан зардлын дэмжлэг үзүүлсэн байна.
Б.Батхүү