Бүрэнтогтох сум жишиг сум болсноор гэмт хэргийн гаралт 38,1 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-15 00:05:55

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулж, үр дүн гаргах зорилгоор Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумыг 2016 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор "Жишиг сум" болгох тогтоолыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан юм.

Тус сумын хувьд 2015 онд аймгийн 22 сумын хэмжээнд гэмт хэргийн гаралтаар эхний хоёрт байсан бөгөөд жишиг сум болсноор  оны эхний 11 сарын байдлаар Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38,1 хувиар буурсан байна. Иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах мэдээ мэдээлэл, зөвлөгөөнийг зохион байгуулж малчин иргэдэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөршийн холбоог байгуулан ажиллаж буй нь ийнхүү үр дүнд хүрч байгаа аж.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ