Албадан ажил гүйцэтгэх ялтай этгээдээр нийгэмд тустай ажил хийлгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIV хуралдаанаар “Аймгийн хэмжээнд албадан ажил хийлгэх ялтай этгээдээр гүйцэтгүүлэх ажлын төлөвлөгөө, жагсаалт”-ыг баталсан. Үүнд хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, нохой устгал, гудамж талбай цэвэрлэх зэрэг ажлын жагсаалт багтсан байна.
Өөрөөр хэлбэл, Шүүхээс гэмт хэргийн хор хохирол, учирсан гэмийн хорын нөхцөл байдлыг үнэлээд үндсэн ялын хэлбэрээр албадан ажил хийлгэх ялтай этгээдэд ноогдуулна гэсэн үг юм. Тодруулбал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдээр нийгэмд тустай ажил хийлгэдэг гэсэн үг юм. Үүний хүрээнд Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2013 онд 13 этгээдээр 3008, 2014 онд 11 этгээдээр 3078, 2015 онд 24 этгээдээр 4978, 2016 онд 4592 цагийн албадан ажил хийлгэжээ.
Б.Оюун-Эрдэнэ