Усалгаатай талбайгаас 10 цн ургац авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Баруунтуруун сумын малчид, тариаланчид ургац хураалтын ажлаа шуурхайлж дуусгаад одоо хадлан тэжээл бэлтгэх ажилдаа оржээ.
Увс аймгийн газар тариалангийн салбарын гол бүс болсон Баруунтуруун сумынхан энэ жил усалгаатай талбайгаасаа га-гаас 10 цн, усалгаагүй талбайгаас 4-5 цн ургац хурааж авсан байна. Ерөнхийдөө энэ жил тус сумынхан 4500 га-гаас ургац хурааж авах төлөвлөгөөтэй ажиллажээ. Үүнээс 450 га-гаас нь ногоон тэжээл авсан байна.
Увс аймаг Б.Батхүү