7 эмч “Шавилан сургалтын гэрээ” байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-17 13:14:12

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд шинээр төгсч ирсэн залуу эмч нарыг ахмад туршлагатай эмч нарт даалгаж шавь оруулан суралцуулж байна.

Анх 2005 оноос “Шавилан сургалтын гэрээ” байгуулж ажиллаж эхэлсэн нь ихээхэн үр дүнтэй ажил болжээ. Тус аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудаас ийм гэрээ байгуулсан 19 эмч, мэргэжилтэн нэг жилийн хугацааны ажлын тайлангаа танилцуулав. Тэд энэ хугацаанд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж эрүүл мэндийн байгуулагуудад ажиллагсдын зан харилцаанд суралцан, ёс зүйн чиг баримжаатай болж эрдэм шинжилгээний ажил хийн илтгэх ур чадварт суралцсан байна.

Мөн эрүүл мэндийн байгууллагын анхан шатны маягт хөтлөх, албан бичиг хэрэг боловсруулж мэдээ тайлан гарган сурч ур чадвараа дээшлүүлжээ. Түүнчлэн эмнэлгүүдэд ашиглагддаг праграммуудыг хэрэглэн хэвшиж дадсан аж. Шавилан суралцах нь ийм л үр дүнтэй болсон учир шинээр төгсч ирсэн 7 эмч “Шавилан сургалтын гэрээ” байгууллаа. Тэд өмнөх туршлагыг ашиглаж холбогдох мэдээллийг судалж өөрийн авъяас чадвараа нээн ажлын чанар үр дүнг тооцож ажиллахаар боллоо гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Эрдэнэтулга ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ