“Утасны эмч” ажлын өдрүүдэд 10-21 хүртэл ажиллана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2016-12-21 16:35:21

Өнөөдрөөс эхэлж “Утасны эмч” нар ажлын өдрүүдэд 10-21 цагийн хооронд иргэдэд ханиад томуутай холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр болсон байна.

Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй “Утасны эмч” нар бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг аль үед авах зэрэг зөвлөгөөг хүргэж байгаа юм.

Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар эцэг эхчүүд утсаар зөвлөгөө авах боломжтой.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг нийслэлийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж эхэлснээр олон хүний талархлыг хүлээж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ