С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн нотлох баримтуудыг шинжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-23 15:21:23

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 21-нд эхэлсэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татаад байгаа юм. Одоогоор дээрх гурван сэжигтэн болон 10 гаруй гэрчээс мэдүүлэг авч дууссан бөгөөд нотлох баримтыг шинжлэх ажиллагаа үргэлжилж байгааг Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтан Л.Мөнхтуяа хэллээ. Гэрчүүдийн нэр, мэдүүлэг зэргийг нууцалж байгаа бөгөөд энэ тэдний аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ