Сагсан бөмбөгийн лигийн тамирчид нутгийн дэвжээндээ тоглолт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙСагсан бөмбөгийн 21 аймгийн үндэсний лигийн аваргууд болох Архангай, Баянхонгор аймгийн лигийн тамирчид аймаг, орон нутагтаа тоглолт хийлээ.
Энэ сарын 20-ны өдөр Архангай, Баянхонгор аймгийн баг тамирчид Архангай аймгийн Спорт хорооны зааланд 17.00 цагт тоглолтоо эхлүүлсэн. Тоглолт 3 цаг гаруй үргэлжилж Архангай аймгийн лигийн тамирчид 110х100 –аар ялалт байгууллаа.
Үндэсний хоёр лигийн тамирчдын дараагийн тоглолт Баянхонгор аймагт энэ амралтын өдөр болж, 104х79 тоогоор мөн л Архангай аймгийн лигийн баг тамирчид түрүүлжээ. Одоо Улаанбаатар хот дахь тоглолт хүлээгдэж байна.
Сагсан бөмбөгийн лигийн тамирчдын тоглолтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хүндэтгэл үзүүлж, хоёр багийн нийт 8 тамирчинг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагналаа.
Б.Гэрэлт-Од