АНУ. Энэтхэг, Япон хамтарсан сургуулилт зохион байгуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-18 14:54:44

ТОКИО. /NHK/. Энэтхэгийн далайд болж буй АНУ болон Энэтхэгийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтад Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний хөлөг онгоцууд оролцож байна.

Энэтхэгийн өмнөд нутгийн Ченнай боомтоос 300 км зайд болж буй тэнгисийн цэргийн сургуулилт өнгөрсөн баасан гарагт эхэлжээ.

Шумбагч болон сөнөөгч онгоцны довтолгооны хувилбарт суурилсан уг сургуулилтад гурван улсын 10 хөлөг онгоц оролцож байна.

АНУ-ын агаарын техник тээвэрлэгч “Теодор Рузвельт” хөлөг онгоцон дээр хэвлэлийн бага хурал болжээ.

Найман жилийн өмнө Энэтхэгийн далайд болсон тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтад Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин оролцож байсан байна. Гэвч түүнээс хойш Япон дахин ийм төрлийн сургуулилтад БНХАУ-ын эсэргүүцлийн улмаас оролцож чадаагүй байна.

АНУ, Энэтхэг, Япон Ойрхи Дорнодоос Ази хүртэл нефть тээвэрлэх маршрутын тогтвортой байдлыг хангаж, Өмнөд Хятадын тэнгис болон Энэтхэгийн далай дахь БНХАУ-ын ажиллагаа газар авч байгаа асуудлыг хамтран зохицуулах зорилгоор энэ удаагийн сургуулилтыг зохион байгуулж байна гэж шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ