Японы эрдэмтэд нэг амьтны эрхтнийг өөр амьтны биед ургуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
adiyakhuu@montsame.mn
2017-01-30 11:08:31

ТОКИО./TASS/. Токиогийн их сургуулийн хэсэг эрдэмтэд хулганы үүдэл эсийг ашиглан хархны биед нойр булчирхайг ургуулан авч чаджээ.Энэ тухай телевизийн NHK суваг мэдээллээ.

Энэ бол анагаах ухааны түүхэнд анх удаагаа нэг амьтны эрхтнийг нөгөө амьтны биед ургуулан гаргаж авсан тохиолдол юм. Хулганы биед нойр булчирхайг шилжүүлэн суулгахад уг эрхтэн хэвийн ажиллаж байсан байна.

Энэ туршилтын үр дүнд цаашдаа хүний эрхтнийг амьтны бие дээр ургуулан авч, шилжүүлэн суулгах боломж нээгдэж байгаа юм. Гэхдээ шилжүүлэн суулгах асуудал нь ёс зүйтэй холбоотой маргаан үүсгээд байгаа аж.

Японы эрдэмтэд дараагийн удаад сармагчны эрхтнийг гахайны биед ургуулан авах туршилт хийхээр төлөвлөж байна. Тус улсын хуулиар, хүний үүдэл эсийг амьтны бие дээр ургуулах авахыг зөвшөөрдөг боловч хувилах замаар хиймэл амьд организмыг гарган авахыг хориглодог ажээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ