Бөхөнгийн хорогдол гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-01-30 21:43:02

Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас олноороо үхэж үрэгдсээр байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан МХГ, ХХААГ, ОБГ, БОАЖГ-уудын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандан судалж, хяналтын пост гарч хорогдол гараагүй бүс нутгуудад оруулахгүй байх арга хэмжээ авч байна.

Ийнхүү бөхөнгийн сүрэгт мялзан өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг сумдад хүргүүлж бөхөн үхэж байгаа нутгуудад бог мал бэлчээхгүй байхыг анхааруулж хяналт тавьж байна.

Өнгөрсөн оны тооллогоор 10000 гаруй бөхөн байгаа гэж үзэж байсан бөгөөд бөхөнгийн хорогдол нэг мянгаас хол гарсан байна. Мөн хар сүүлт зээр ч үхэж эхэлжээ.

                                                                                                                Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ