Мөрөн суманд гарч буй хулгайн гэмт хэргийг бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-31 23:54:42

Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл энэ оны анхны хуралдаанаа хийв. Хуралдаанаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталж “Хэрэг зөрчилгүй Мөрөн хот болох, шилдэг салбар зөвлөл болох” зэрэг зорилт дэвшүүллээ. 

Мөрөн хотод өвлийн улиралд 40 гаруй мянган иргэд амьдардаг бөгөөд өнгөрсөн онд орон байрны хулгайн гэмт хэрэг зөрчил хамгийн их гарчээ. Үүнтэй холбогдуулан хамгийн их хулгайн гэмт хэрэг гарсан алслагдмал багт хэрэгжүүлж буй хөршийн холбоо арга хэмжээг өргөжүүлэн ажиллаж айл саахалтаараа хамтран хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх гэнэ. Мөн модны хулгай, малын хулгай, эх нярайн эндэгдэл, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон тулгамдсан асуудалд анхааран ажиллаж үр дүнд хүрэх зорилт дэвшүүлсэн  гэдгийг Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа хэлж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ