Жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр залуус МАН-д гишүүнээр элслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-02-04 12:49:32

Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдрийг Баян-Өлгийчүүд ёслол төгөлдөр тэмдэглэв.

МАН, Ардын төрийг үндэслэгчдийн нэг, Богд хаанаас анх «Зоригт баатар» цол хүртсэн их жанжны төрсөн өдөрт зариулсан баярын цуглаан Ховдын багшийн их сургуулийн тус аймаг дахь салбар сургууль дээр болж, аймгийн нам, захиргааны байгууллагын удирдлага, иргэдийн төлөөлөгчид оролцсон цуглаан дээр  130  орчим охид хөвгүүд МАН-ын гишүүнээр элсэн бат илэрхийлэхээ гардан авлаа.

Аймгийн МАН-ын хорооноос энэ өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн сонорт хүргүүлсэн нийтлэлд: Богд хаант засгийн цэрэгт анхлан элсэж  цэргийн эрдмийг гарамгай эзэмшээд улмаар бүх цэргийн жанжнаар томилогдсон Д.Сүхбаатар эх орон, газар нутаг, ард түмнээ харийн түрэмгийлдэгчдийн савраас авран чөлөөлөхөд хосгүй гавъяа байгуулсан хүн. Үүнийг Д.Сүхбаатар зуурдаар таалал төгсөхөд тэр үеийн Засгийн газраас гаргасан эмгэнэлийн мэдээ ч баталдаг. Тусгаар тогтносон Монгол Улс байгаа цагт Сүхбаатарын гавъяа түүнтэй хамт амьдарна гэж цохон дурдсан байдаг. Ардын хувьсгалын ялалтын баяраар Д.Сүхбаатар үг хэлсэн нийслэлийн төв талбайг нийслэлчүүд тэр өдрөөс «Сүхбаатарын талбай» гэж өөрсдөө нэрлэсэн. Хувьсгалын 25 жилийн ойгоор морьт жанжны хөшөөг уран Чоймболын удирдлага, нийтийн субботникоор босгоход Баян-Өлгийгээс төлөөлөгчид, ажилчид оролцож, хөшөөний арслангийн гинжийг манай нутгийн Найманбай дархалж, их жанжны шарилыг далан давхараас авч бунханд шилжүүлэхэд манай нутгийн А.Шавдан (тэр үед ХААДС-д оюутан байсан) гавъяат оролцсоныг бид бахархдаг. Харин их хүмүүсийнхээ ариун цогцсыг манайх шиг гурав дахин хөндсөн (оршуулсан) улс орон өөр хаана ч байгаагүй. МАН бол Д.Сүхбаатарын нам гэхэд хэн ч буруутахгүй гэжээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ