Оффшор бүстэй холбоотой тогтоолын төсөл өргөн барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-24 14:34:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээ.

Тодруулбал, оффшор бүсийн банкуудад манай улсын хэн гэх иргэн хадгаламжтай эсэх мэдээлэл авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, мөн хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж олон нийтэд мэдээлэхийг тогтоолын төсөлд тусгасан байна.

Түүнчлэн иргэд, аж ахуй нэгжийн оффшор дахь хөрөнгө нь хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд хэрхэх талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан агуулга бүхий хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлэхийг даалгах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Б.Туул

Холбоотой мэдээ